Т.САЙХАН

Улаанбаатар–Хөшигийн хөндийн Нисэх онгоцны буудал чиглэлийн 32,2 км авто замын 24 км-ээс 24.5 км-ийн хоорондох авто замын зорчих хэсгийн хоёр эгнээг энэ сарын 17-ноос аравдугаар сарын 6-ны өдөр хүртэлх хугацаанд түр хааж засварлахаар болжээ.

Тиймээс жолооч нарыг замын хөдөлгөөн зохион байгуулалтын схемийн дагуу хөдөлгөөний аюулгүй байдлаа ханган хурдаа тохируулж зорчихыг хүсье гэж Зам тээвэр хөгжлийн төвөөс анхаарууллаа.

Эх сурвалж:www.polit.mn