Т.САЙХАН

Шадар сайд С.Амарсайхан ипотекийн зээлийг хүүг зургаан хувь болгох боломжтой хэмээн олон нийтэд мэдээлсэн.  Улмаар олон нийтийн дунд энэ асуудлаар хүлээлт үүсээд байгаа билээ.  Тэгвэл тэрбээр "Зууны мэдээ" сонинд ярилцлага өгөх үеэрээ "Олон нийт хүлээлттэй байгаа нь үнэн.  Өнгөрсөн хугацаанд энэ асуудлаар маш их судалгаа тооцоо хийсэн.  Ажлын хэсэг гарч дүгнэлтээ гаргасан.  Ерөнхийдөө ипотекийн зээлийн хүү буурах нөхцөл бүрдсэн гэж хэлмээр байна. Зээлийн хүүг зургаан хувь болгоод зогсохгүй урьдчилгаа төлбөрийг багасгах, иргэдийн байрныхаа төлбөрт төлж байгаа зээлийн эргэн төлөлтийн үндсэн төлбөр хүүг нь иргэдийн өөрсдийнх нь саналыг үндэслэн шийдвэрлэх гэсэн ийм гурван үндсэн зарчмаар өөрчлөхөөр ажиллаж байна.  Цаашлаад ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хүн амаа орон сууцжуулах, иргэдийн санхүүгийн ачааллыг бууруулах чухал асуудал учраас цогцоор нь шийдэх ёстой. Энэ асуудлуудыг шийдвэрлэх үндэслэл тооцоо хийгдэж, бэлтгэл ажил бүрэн хангагдсан гэж ойлгож болно.   Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Барилга хот байгуулалтын яам, энэ зээлд оролцож байгаа банк санхүүгийн байгууллагуудтай бүгдтэй нь уулзаж, дээрх байдлаар зохион байгуулахаар тохиролцсон. Ойрын хугацаанд  Засгийн газрын хуралдаанд оруулж, шийднэ" гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn