Т.САЙХАН

Хөвсгөл нуурт живсэн машин, техникийг татан гаргах ажлыг эрчимжүүлэх хүрээнд байршил тогтоох судалгааны ажлыг эхлүүлжээ. Урьдчилсан мэдээллээр 100000га орчим талбайд байршил тогтоох судалгааг хийх шаардлагатай байгаа юм. Түүнчлэн 26-28 орчим автомашин үүний тав нь шатахуунтай машин байгаа гэсэн судалгаа бий. Судалгааны ажлын хүрээнд байршил тогтоох усны дроныг ажиллуулах туршилтыг хийх аж. Хөвсгөл нуурт живсэн машин, техникийг татан гаргах ажиллагааны хүрээнд  Японы  Байгаль орчны яам болон Жайка олон улсын байгууллагатай хамтран ажиллаж байгаа гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Эх сурвалж:www.polit.mn