Танилц: “Монгол кино нэгтгэл”-ийн УЗ-ийн долоон гишүүн

0
хуваалцах
1763
үзсэн

С.САРУУЛ

“Монгол кино нэгтгэл” төрийн өмчит үйлдвэрийн газар (ТӨҮГ)-ын дүрмийг шинэчлэн батлах тухай Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын тогтоолын дагуу Удирдах зөвлөлийн гишүүдийг томилжээ.

Тогтоолд, “Монгол кино нэгтгэл” ТӨҮГ-ын удирдах зөвлөл нь 7 гишүүнтэй байх бөгөөд Соёлын асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллагаас гурав, Төрийн өмчийн асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллагын төлөөлөл хоёр, мэргэжлийн төрийн бус байгууллагын төлөөлөл хоёр гишүүн байна гэж заажээ.

Энэ дагуу “Монгол кино нэгтгэл” ТӨҮГ-ын Удирдах зөвлөлд Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэг, Соёлын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Н.Энхбат, Кино урлагийн зөвлөлийн дарга бөгөөд Кино урлагийн зөвлөлийн Ажлын албаны дарга Ч.Ундрал, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Төрийн өмчийн удирдлага, зохицуулалтын хэлтсийн Удирдлага, төлөөллийн албаны дарга В.Дарханбаатар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Төрийн өмчийн удирдлага, зохицуулалтын хэлтсийн мэргэжилтэн Г.Нямдаваа, “Боролдой” студийн захирал, найруулагч С.Мягмар, найруулагч, продюсер Б.Ням-Очир нар ажиллахаар болов. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2022 оны 84 дүгээр тогтоолоор баталсан “Монгол кино нэгтгэл” төрийн өмчит үйлдвэрийн газрын дүрэм”-д зааснаар удирдах зөвлөл нь “Монгол кино нэгтгэл” ТӨҮГ-ын жилийн болон хөрөнгө оруулалтыг төлөвлөгөөг батлах, үйл ажиллагааны чиглэл, бодлогыг тодорхойлох, төлөвлөгөөний хэрэгжилтэд дүгнэлт өгөх чиг үүрэгтэй ажиллах юм.

Эх сурвалж: www.polit.mn