Т.САЙХАН

Ардын хувьсгалын 100, 101 жилийн түүхт ойгоор зодоглосон 1024 бөхөөс дөрөв давсан 64 бөхөд болон сур харвааны эрэгтэй, эмэгтэй 16 харваачаас допингийн шинжилгээ авч, сорьцийг БНСУ-ын итгэмжлэгдсэн лабораторит хүргүүлсэн. Харин өнөөдрийн байдлаар 77 хүнээс хариу ирсэн бөгөөд гурван хүнийх нь хариу ирээгүй байгаа. Гурван хүний хариу ирсний дараа нэг мөр шинжилгээний хариуг задлана гэдгийг албаны хүмүүс мэдээлж буй.

Харин энэ хугацаанд долоон бөхөөс допинг илэрсэн. Үүний дунд Улсын аварга цолтон багтсан гэх мэдээллүүд цацагдаж, олон нийт төөрөгдсөөр байна. Мөн хариуг задлахгүй удаад байгаа нь шинжилгээний хариуг өөрчлөх, будлиантуулах вий гэсэн хардлага байгааг ч илэрхийлсээр байна.

Уг асуудалд Үндэсний их баяр наадмын Бөхийн салбар комиссын дарга П.Сайнзориг "Допингийн шинжилгээний хариуны нэг хувь нь Монголын допингийн эсрэг үндэсний төвд, хоёр дахь хувь Дэлхийн допингийн эсрэг агентлагт хүргэгддэг дүрэмтэй юм билээ. Иймд аливаа этгээд шинжилгээний хариуг өөрчлөх,будлиулах боломжгүй юм. Шинжилгээний хариу бүрэн гүйцэд буюу 80 дахь хүний хариу ирэхэд мэдээллэнэ.Олон нийт маань хүлээцтэй хандахыг хүсэж байна" хэмээжээ.

Эх сурвалж:www.polit.mn