Т.САЙХАН

Шадар сайд С.Амарсайхан газар тариалангийн салбарт Засгийн газраас хэрхэн анхаарч байгаа талаар "Зууны мэдээ" сонинд ярилцлага өгөх үеэрээ мэдээллээ.  Тэрбээр "Газар тариалан бол стратегийн хувьд асар чухал, ач холбогдолтой салбар. Монгол Улсын Төрийн тэргүүнээс эхлээд хүнсний аюулгүй байдлын асуудлыг хөндөж байна.  Хүнсээ өөрсдөө бэлтгэж, дотоодын хэрэгцээгээ хангах ажлуудыг хийсээр байгаа.  Энэ салбарт ажиллаж байгаа аж ахуй нэгжүүд, иргэдийг дэмжих Засгийн газрын тогтоол шийдвэрүүд гарсан.  УИХ-аас мөн Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай тогтоол батлагдсан.  Энэ намар дээрх тогтоол шийдвэрүүдийн хэрэгжилтийг хангаж, ургац хураалтын ажлаа амжилттай зохион байгуулах ажлыг бүх шатанд хийж байна.  Энэ жил ургацын чанар өндөр, болц эрт байна гэсэн урьдчилсан мэдээлэлтэй байна.  Тэгэхээр газар тариалангийн салбар маань сайн мэдээллүүдээр дүүрэн илүү үр дүнтэй, ажил нь сайхан өрнөх байх аа" гэв.  Мөн энэ салбарт нэг асуудал байгаа нь тариалсан үр тариа, хүнсний ногоогоо хадгалах сав хангалтгүй байна. Намар тариаланчид өчнөөн  их ургац авдаг хэрнээ түүнийгээ технологийн дагуу хадгалж чаддаггүй.  Үүнээс шалтгаалж урт хугацаанд хангалт нийлүүлэлтээ хийж чаддаггүй, эдийн засгийн эргэлтэд оруулах нь зөвхөн нэг улирлаас шалтгаалж байна.  Тэгэхээр цаашид хадгалах сав, зоорийг олноор бий болгох асуудлыг  шийдэх хэрэгтэй.  Тэгж байж бид жилийн дөрвөн улиралд өөрсдийн гараар тарьж ургуулсан хүнсний бүтээгдэхүүнээ хэрэглэх боломж бүрдэнэ" гэсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn