Х.Баттулга ухарч, С.Баярцогтыг АН-ын даргад зүтгүүлэхээр тохирчээ

0
хуваалцах
1936
үзсэн

Б.Дамдин-Очир

Х.Баттулгын АН-ынхан "Holiday" зочид буудалд хуралдаж байна. Энэ хурлаар нэг зүйл их тодорхой болж байна. Х.Баттулга нэлээд хэд хоногийн өмнө С.Эрдэнийн АН-ын ард байгаа Ц.Элбэгдоржид урилга хүргүүлж байгаад уулзсан. Тэд уулзаж яриад юу тохирсон нь тодорхойгүй байсан юм. Тэгвэл өнөөдөр Х.Баттулгын АН таван дэд даргаа томилохоор болсон байна.

Дэд даргаар ЕТГ-ын дарга асан Ө.Шижир, хуульч О.Алтангэрэл, АН-ын ХЭГ-ын дарга Б.Ган-Очир, АН-ын ҮБХ-ны гишүүн Т.Пүрэвхатан, Ш.Түвдэндорж нарыг сонгох гэх үү, томилох гэх үү, болгохоор болжээ. Ө.Шижирийн хувьд эзгүй байна. Тэрбээр Сингапурт гэр бүлийн хамт аялж яваа аж. Хамгийн гол нь Х.Баттулга өөрийн намыг "бүтэн" болгож байгаад С.Эрдэнийн АН-д нийлэхээр болжээ. Улмаар С.Баярцогтыг АН-ын даргад дэмжихээр болжээ. Өөрөөр хэлбэл, Х.Баттулга ухралт хийж, АН-ын даргын тамгаа нөгөөдүүлдээ өгөхөөр гэж буй нь ил болов. Дараа нь яах вэ гэдгийг өрнөх үйл явдлуудаас харах үлдлээ.

Эх сурвалж: polit.mn

Зочин
За боль доо . АН д сайн залуус байгаа даа . Авдраа уудал ёроолд сайн үз. Хуучин хорчидоо одоо болил доооо