Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл 64.2 хувьтай байна

0
хуваалцах
2569
үзсэн

Б.ДАРЬСҮРЭН

Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай, Эрчим хүчний сайдын зөвлөх Ц.Цэнгэл болон холбогдох албаны хүмүүсийн хамтаар салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-д өнөөдөр /2022.08.17/ ажиллалаа. Өвөлжилтийн бэлтгэл ажил хангахад хүндрэлтэй байгаа асуудал, дулааны 5А магистраль шугамыг өргөтгөх төслийн явц, станцын суурилагдсан хүчин чадлыг хоёр үе шаттайгаар нэмэгдүүлэх ажлын явцтай танилцжээ.

Станцын дунд даралтын станцын технологийн үйл ажиллагааг төлөвлөсөн хугацаанд хэвийн ажиллагаанд оруулахын тулд дулааны 5А магистраль шугам угсралтын ажлыг төлөвлөсөн хугацаанд дуусгах, турбогенератор №9-ийн конденсаторын трубаг солих шаардлагатай байгаа талаар компанийн удирдлагууд танилцуулсан байна.

Хил гаалийн тээвэрлэлтийн асуудалд анхаарч ажиллах, төрийн байгууллагуудтай уулзаж, шийдвэрлүүлж ажиллахаар болсон. Мөн холбогдох албаныханд:

•Дулааны шугамын барилга угсралтын ажлыг төлөвлөсөн хугацаанд нь дуусгахад хяналт тавьж ажиллах,

•Нэн шаардлагатай ижил төстэй бараа, материалыг салбарын компаниудын нөөцөөс гаргуулж, буцаан өгөх нөхцлийг судалж танилцуулах,

•Сэлбэг, материалаас үүдэлтэй удаашрах болон хойшлуулах боломжтой ажлын жагсаалтыг гаргаж танилцуулах,

•Шийдвэр гаргах түвшинд танилцуулах ажлыг компанийн ТУЗ-өөр батлуулах зэрэг үүрэг даалгаврыг өглөө.

Эх сурвалж: www.polit.mn