Сармагчны цэцэг өвчний нэрийг солино

0
хуваалцах
2423
үзсэн

Т.САЙХАН

Сармагчны цэцэг өвчин хэмээх нэрнээс шалтгаалж сармагчиныг зодож гэмтээх үйлдлүүд нэлээд гарчээ.  Мөн сармагчин их байдаг Африкийн орны иргэдийг доромжилсон, ялгаварлан гадуурхсан байдал олон улсад гарах болсон.  ДЭМБ-аас сармагчин хэмээх амьтан энэ өвчинтэй ямар ч хамааралгүй болохыг олон удаа мэдэгдсэн ч байдал сайжрахгүй байгаа бололтой.  Тиймээс энэ нэрийг нь солихоор ажиллаж эхэлжээ.  Улмаар ДЭМБ-аас   шинэ нэрийн саналаа ирүүлэхийг олон нийтэд хандан уриалсан байна.  “Бид ямар нэг доромжилсон агуулгагүй нэр олох хэрэгтэй байна. Аль нэг үндэстэн угсаатан, бүс нутаг, амьтныг гадуурхаагүй утгатай нэр хайж олох нь маш чухал юм” гэж ДЭМБ-ын хэвлэлийн төлөөлөгч Фадела Чэйб өчигдөр Женев хотод хийсэн мэдэгдэлдээ хэлжээ. 1958 онд Дани улсын эрдэмтэд анх энэ өвчний вирусийг сармагчнаас илрүүлсэн тул ийм нэртэй болж байв. Гэхдээ вирус зөвхөн сармагчин биш, бусад олон амьтнаас бас илэрдэг байна.

Эх сурвалж:www.polit.mn