Урамшуулалд хамрагдах тариаланч ямар шаардлага хангах ёстой вэ?

0
хуваалцах
610
үзсэн

Т.САЙХАН

Хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлэх, тариаланчдаа дэмжих зорилгоор зах зээлд худалдан борлуулсан, стандартын шаардлага хангасан 10 нэр төрлийн хүнсний ногооны тонн тутамд 100 мянган төгрөгийн мөнгөн урамшууллыг энэ жилээс эхлэн олгохоор шийдвэрлэсэн. Энэхүү урамшуулалд хамрагдах тариаланчид дараах шаардлагыг хангасан байх ёстой ажээ. 

  1. Газрын мэдээллийн нэгдсэн системд (egazar.gov.mn) бүртгэлтэй байх,
  2. Тариалангийн үйлдвэрлэлийн нэгдсэн системийг (www.plant.mofa.gov.mn) тогтмол хөтөлж гарал үүслийн цахим гэрчилгээ авсан байх
  3. Хүнсний ногооны борлуулалтыг и-баримт (e-barimt.mn) үүсгэн баталгаажуулсан байх.

Мөн урамшуулал авах хүсэлтээ сар бүрийн 10-ны дотор цахим системээр дамжуулан илгээх юм байна. 

Эх сурвалж:www.polit.mn