П.АМГАЛАНБАЯР

“Парис-2024” олимпын наадмын хөтөлбөрт шинээр брейкинг бүжиг багтжээ.Олон улсын Олимпийн хорооноос брейк бүжигчдийн олимпын эрх авах форматыг баталсан байна. Парисын олимпод эрэгтэй, эмэгтэй тус бүр 16, нийт 32 бүжигчин өрсөлдөх аж. Үүнээс 20 бүжигчин нь  2024 оны 3-6-р сард болох гурван үе шаттай тэмцээнээс эрхээ авах юм. Мөн таван эрэгтэй, таван эмэгтэй тамирчин тивүүдийн тэмцээнээс эрхээ авна. Тодруулбал, Ханжоугийн Азийн наадамд түрүүлсэн тамирчин олимпын эрхээ шууд авах аж. Мөн 2023 оны ДАШТ-д түрүүлсэн эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг бүжигчин нэмэгдсэнээр 32 тамирчин бүрдэнэ. Нэг улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр хоёр тамирчин олимпод оролцохбөгөөд тамирчид ганцаарчилсан төрөлд хасагдах системээр өрсөлдсөөр олимпын медальтнууд тодрох юм.

Эх сурвалж:www.polit.mn