Б.Дамдин-Очир


Хэд хоногийн өмнө “...Өмгөөлөгч Б.Баасанцогтын хэрэг шүүхэд шилжлээ” гэсэн мэдээлэл тарсан. Зэрэгцээд “...“Тусгаар тогтнол” хөдөлгөөнийг санхүүжүүлсэн” гэж яригдаад авсан. Тэгсгээд чимээгүй болоод байсан юм. 
Тэгвэл түүнийг дөнгөж сая /2022.8.10/ 11:00 цагийн үед баривчилж Цагдан хорих 461 дүгээр ангид хүргэсэн байна.
Өмнө нь түүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “Урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн”, мөн 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Яллагдагчийн хувийн байдлыг харгалзан шаардлагатай бол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг тухай бүр нэг сар хүртэл хугацаагаар сунгана” гэсэн хуулийн заалтуудыг үндэслэн цагдан хорих хугацааг нь сунгаж байжээ. 
Өмгөөлөгч Б.Баасанцогтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг / Биеэ үнэлэхийг зохион байгуулах/ мөн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Хахууль өгөх/ заасан зүйл ангиудаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. 
Түүнийг өнгөрсөн хавар гурван сар цагдан хориод суллаж байсан юм.

 

Эх сурвалж: polit.mn