Т.САЙХАН

Сүүлийн 24 цагийн хугацаанд COVID-19-ийн  248 тохиолдол батлагдсан байна. Улсын хэмжээнд 2077 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас нэн хүнд 1.8 хувийг эзэлж байгаа бол 9.6 хувь нь хүчилтөрөгчийн хэрэгцээ шаардлагатай өвчтөн байна гэж ЭМЯ-наас мэдээллээ.  Мөн манай улсад  омикрон хувилбарын халдвар нэмэгдэж байгааг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс анхааруулж буй. Шинжилгээгээр илрэх эерэг тохиолдлын хувь 14.5 болж, өмнөх долоо хоногоос өсчээ.  ХӨСҮТ-өөс хийсэн сорьцийн судалгаараар долдугаар сарын сорьцод омикроны BA.5 хувилбарын дөрвөн дэд хэв шинж 70 хувьтай давамгайлж байна. Тиймээс иргэд нэмэлт тундаа хамрагдаж, хүүхдээ вакцинд хамруулах боломжтой гэдгийг яамнаас зөвлөж буй.

Эх сурвалж:www.polit.mn