Т.САЙХАН

Хүүхэд харах үйлчилгээний хүсэлтийг хүлээн авч эхэллээ. Тодруулбал, энэ хичээлийн жилд 2-5 насны хүүхдийг цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээнд бүрэн хамруулахаар ажиллаж байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн хүртээмж багатай дүүргүүдэд хүүхэд харах үйлчилгээнд хамрагдах хүүхдийн тоог нэмж, хүүхэд харах үйлчилгээг өргөжүүлэхээр шийдвэрлэсэн.

Иймд хүүхэд харах үйлчилгээ эрхлэх хүсэлтэй иргэд холбогдох хууль тогтоомжийн дагуу холбогдох материалаа долдугаар сарын 28-наас наймдугаар сарын 10-ны өдрийг хүртэл харьяа дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт гаргах боломжтой аж.

Эх сурвалж:www.polit.mn