Б.ОД

Нийслэлийн Прокурорын газраас хяналт тавьсан зарим гэмт хэргийн шийдвэрлэлт, явц байдлын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр УЕПГ-ын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Ц.Алдархишиг  “Эмээлтэд байрлах "Эм Ди Си Пи" компанийн мах боловсруулах үйлдвэртэй холбоотой хэргийг прокурорын байгууллагаас шалгаж, эрүүгийн гэмт хэргийн шинжтэй байна гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3-ын 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж холбогдох байгууллагад шилжүүлсэн. Одоогоор хэрэг бүртгэлтийн ажиллагаа үргэлжилж байна.Үүнтэй холбоотойгоор Улсын Ерөнхий прокурорын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс МХЕГ-ын холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, хүн амын эрүүл мэнд, эрүүл ахуйн журмыг мөрдөн хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангуулахад арга хэмжээ авах тухай үүрэг өгч ажилласан" гэв.

Эх сурвалж:www.polit.mn