Б.ДОЛЖИНЖАВ

Улс орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, эрхэлсэн ажилдаа тууштай байж, амжилт гаргасан хүндэт эрхмүүд өнөөдөр төрийн дээд цол, одон медаль хүртэж байна. 

Тухайлбал, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор Соёлын гавьяат зүтгэлтэн Хорлоогийн Цэвлээг шагналаа.

Х.Цэвлээ нь улс, эх орныхоо төлөө 74 жил хүчин зүтгэхдээ 66 жилийг хэвлэл мэдээллийн салбарт зориулж, өдөр тутмын хэвлэл болоод радио телевизийн байгууллагын бодлогын шинэчлэлийг гүнзгийрүүлэхэд мэдлэг чадвараа дайчлан ажилласан юм.

Тэрбээр ард түмнээ соён гэгээрүүлэх олон арван өгүүлэл, нийтлэл туурвиж, салбарын шинэ залуу боловсон хүчнийг сургаж бэлтгэх, дадлагажуулах, хүмүүжүүлэхэд олон жилийн хөдөлмөрөө зарцуулсан билээ.

Ийн  радио, телевизийн нэвтрүүлгийн агуулга чанарыг сайжруулах талаар авч хэрэгжүүлсэн, ажил хөдөлмөр, бүтээлч санаачилга хийгээд хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн салбарын хөгжилд оруулсан жинтэй хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн Радио, телевизийн улсын хорооны дарга асан, ахмад багш, ахмад сэтгүүлч, нийтлэлч, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Хорлоогийн Цэвлээд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ.

 Эх сурвалж:www.polit.mn