Б.ДАРЬСҮРЭН

Барилга, хот байгуулалт яам, Барилгын хөгжлийн төвөөс төсөвт өртөг нь нэмэгдсэн барилгуудын магадлалын талаар болон цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн “УИХ-аас энэ оны улсын төсвийг батлахад дагалдан гарсан тогтоолоор хоёр үүргийг Засгийн газарт өгсөн.

Энэ дагуу Барилга, хот байгуулалтын яаманд бусад яамдын болон бусад байгууллагуудын оролцоотой ажлын хэсэг ажилласан. Үнийн өсөлт тооцогдоогүй үлдсэн төсөл, арга хэмжээнүүдийг богино хугацаанд дахин хянаж, танилцуулах чиглэл авсан.

Нийт 1100 гаруй төсөл, арга хэмжээнүүд үргэлжилж байна. Тэдгээрийн 534 төсөл, арга хэмжээний үнийн өсөлтийг тооцож, 274 тэрбум төгрөг нэмэлт шаардлагатайг УИХ-ын төсвийн байнгын хороонд танилцууллаа. 

Төсвийн байнгын хорооноос 314 төсөл, арга хэмжээг дахин авч үзэх чиглэл өгсөн. Энэ дагуу барилгын материалын үнийн өөрчлөлтийн магадлалд хамрагдаагүй ААН-ийг ирэх сарын 1 хүртэл дахин бүртгэхээр болсон гэв. Иймээс хамрагдаж амжаагүй ААН-үүд БХБЯ-ны холбогдох газруудад хандахыг хүсье. Бид амралтын өдрүүдэд ч ажиллахаар төлөвлөөд буй. Барилгын материалын үнэ багагүй өссөн. Ирэх сарын 25-нд 2023 оны улсын төсвийг тооцож, Сангийн яаманд хүргүүлэх учиртай. Энэ хугацаанд амжиж бид үнийн өсөлтийг тооцох чиглэлээр ажиллаж байна” гэлээ.

Үнийн өсөлт 2021 оноос эхэлснээс хойших бүх ажилд үнийн өсөлтийг тооцож гаргаж байгаа. Аль болох бүх талын судалгааг гаргасан. Нийтдээ 800 гаруй барилгын материалын нэр төрлийг гаргаж, гурван эх сурвалжаас үнийн өсөлтийг тооцож дундаж өсөлтийг тооцож барилгын материалын төсөвт өртөгт нөлөөлж буй өөрчлөлтийг тооцсон” гэдгийг онцоллоо.

Эх сурвалж: www.polit.mn