Б.ДАРЬСҮРЭН

Гадаад худалдаа эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор Гадаад харилцааны яам, БНХАУ-ын Гадаад хэргийн яамтай харилцан тохиролцсоны дагуу энэ онд Монгол Улсын нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд Замын-Үүд боомт ажиллахаар болсон.

Тиймээс Автотээврийн үндэсний төвийн Замын-Үүд дэх салбар хэвийн ажиллах тул үндэсний их баяр наадмын өдрүүдэд аж ахуйн нэгжийн төлөөлөл, иргэд та бүхэн техникийн хяналтын үзлэг, тээврийн хэрэгслийн бүртгэлийн үйлчилгээ авах боломжтойг Авто тээврийн үндэсний төвөөс мэдэгдлээ.

Эх сурвалж: www.polit.mn