ОХУ-д боловсрол эзэмшсэн театрын анхны мэргэжилтэн нь Л.Ванган

0
хуваалцах
126
үзсэн

Ч.ГАНТУЛГА

Найруулагч Л.Ванганы хувьд манай уран бүтээлчдээс анхлан ОХУ-д боловсрол эзэмшсэн найруулагч юм. Тэрбээр их соён гэгээрүүлэгч байсан бөгөөд Монголын циркийг анхлан байгуулж байсан гавьяатай. Үүнээс гадна Соёлын сайд байхдаа олон залуусыг ЗХУ-д суралцуулж, Монголын урлагийн салбарт мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх бодлогод хамгийн том хувь нэмэр оруулсан хүн билээ. Энэ тухай УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар “Л.Ванган гуай Соёлын сайд байхдаа 21 аймгийн театр болон түүнийг дагасан соёлын төвүүдийн суурийг тавьсан. Мөн бүх ард түмний урлагийн үзлэгийг анх санаачилсан. Тэндээс мундаг ардын авьяастан, өв тээгч нар төрсөн түүхтэй” гэж сонинд өгсөн ярилцлагадаа онцолжээ.

Эх сурвалж www.polit.mn