Бүлгийн даргын асуудлыг түр хойшлуулах шийдвэр гаргалаа

0
хуваалцах
312
үзсэн

Т.САЙХАН

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд бүлгийн даргын асуудлыг түр хойшлуулж буй талаараа өнөөдөр /07.05/ мэдээлэл хийлээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн Ш.Адьшаа “АН-ын бүлгийн дарга Д.Ганбатыг чөлөөлөх тухай асуудал найман сар яригдаж шийдвэрлэж чадахгүй явсаар УИХ-ын Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулснаар энэ асуудлыг шийдвэрлэсэн. Энэ хүрээнд Д.Ганбат ч бас өөрийн байр сууриа илэрхийлсэн. Түүнчлэн бүлгийн хурлаар дараагийн дарга сонгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх асуудал яригдсан ч Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээнд УИХ-аас баталсан хууль тогтоомжид бүхлээр нь буюу хэсэгчлэн хориг тавих бүрэн эрхийн хугацаа дуусаагүй байгаа учраас дараагийн бүлгийн даргыг сонгох асуудлыг нээлттэйгээр хойшлуулсан” гэлээ.

Мөн бүлгийн даргаар хэнийг сонгох тухайд бүлгийн гишүүд санал нэгдсэн  бөгөөд хууль батлагдсны дараа тодорхой зарлана гэдгийг мэдээлэв.

Эх сурвалж:www.polit.mn