Б.ОД
"NAADAM NIGHT-2022" арга хэмжээний тасалбар худалдаанд гарч эхэллээ. Үндэсний соёл амралтын хүрээлэнд "NAADAM NIGHT show" үдшийн цэнгүүнийг долдугаар сарын 11-нд 17:00-00:00 цагт зохион байгуулахаар болсон талаар мэдээлж байсан.
Энэ "NAADAM NIGHT", "Монголын нэг өдөр" үйл ажиллагааны тасалбар 80 мянган төгрөгийн үнэтэй. Энэ тасалбарыг "One ticket, One tree" хамтдаа эх дэлхийгээ аврах уриатай, бортоготой модны суулгац дагалдах юм.
Тус цэнгүүний үеэр:
Мод тарих үйл ажиллагаанд UBT garden, World garden Mongolia хамтран бүтээж, гадаад дотоодын жуулчид, үзэгчид өөрийн нэртэй модоо хэрхэн ургаж байгааг дэлхийн аль ч өнцгөөс камерын тусламжтай хянах дижитал үйлчилгээг давхар үзүүлнэ гэдгийг мэдээллээ.
Эх сурвалж www.polit.mn