Б.ОД

Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр "Эрх баригчид үнийн өсөлттэй тэмцэх ёстой ч Үндсэн хуультай тэмцээд байна. Эдийн засаг хямарч, улс орон хүнд байдалд ороод байгаа нь Үндсэн хуультай холбоотой гэж хэлж байгаа. Яг ийм үндэслэлээр 2019 онд Үндсэн хуульд гар хүрсэн. Тэр үед энэ ажлыг манлайлж хийсэн хүн нь УИХ-ын дарга Г.Занданшатар. Тангараг өргөж, батлуулсан Үндсэн хуулиа хамгаалах цаг нь болсон.МАН-ын хийсэн буруу бүхэн Үндсэн хуулийн буруу болоод үлдэж болохгүй.Үндсэн хуульдаа үнэнч байж чадахгүй хүн Монгол Улсын эрх ашгийн төлөө явах уу? УИХ-ын даргаар Г.Занданшатар ажиллаж байгаа цагт Үндсэн хуулийг өөрчлөх ёс суртахууны эрх байхгүй.Хоёр жилийн өмнө Үндсэн хуулийг өөрчлөхөд Г.Занданшатар хариуцлага, шударга ёс гэдгийг залхтал ярьсан. 10 жил энэ хуульд гар хүрэхээргүй боллоо, 30 жилийн түүхэнд Үндсэн хуулийн хувьсгалыг хийлээ гэж байсан. Гэтэл өнөөдөр яагаад энэ хууль болохоо байсан бэ? Бензиний үнэ өдөр тутам нэмэгдэх нь яагаад Үндсэн хуулийн буруу болж хувирсан бэ?.Шударга ёс гэдэг дээрээсээ эхлэх ёстой" гэв.

Эх сурвалж www.polit.mn