Энэтхэгийн зүүн муж Ассамд дөрөв хоногийн турш үргэлжилсэн борооны улмаас 80 гаруй хүн амь үрэгджээ. Тус улсын Ерөнхий сайд М.Сингхийн мэдээлснээс үзвэл, амь үрэгдэгсдийн ихэнх нь гольдрилоосоо хальсан Брахмапутра мөрний усанд живсэн байна.

Ассам мужийн хоёр сая гаруй хүн гэр орноо орхин дүрвэгсдийн хуаранд хорогдоход хүрчээ.