Ч.ЗОТОЛ

Монголд хүний эрх, эрх чөлөө, шударга ёс зөрчигдөж байгаагийн эсрэг ээжүүд өлсгөлөн зарлах тухай мэдээлэл эртнээс дуулдсан. Тэдний түрүүч есөн бүсгүй өчигдөр өлсгөлөн зарлалаа. Тэд энэ шийдвэрээ  сарын 2-нд гаргасан ч өвлийн хүйтэнд   дулаан байраар туслах байгууллага, хүмүүс олдоогүй. Эцэст нь МАХН-ын шударга индэр буюу ард түмний индэр хэмээн нэрлэсэн хурлын зааланд өлсгөлөнгөө эхлүүлэхээр болжээ. Бүсгүйчүүдийн зарим нь хөдөө орон нутгаас ирсэн байна. Тэдний заримтай ярилцлаа.

А.Одончимэг: БИДНИЙГ Н.ЭНХБАЯР ГЭЖ БҮҮ ХАР

-Ээжүүд өлсгөлөн зар­лах нь гэсэн мэдээлэл хэд хоногийн өмнөөс дуулдсан. Зарим нь  МАХН-ын дарга Н.Энхбаяртай холбож улстөржүүлсэн байдлаар ярьж, бичиж байна. Энэ талаар та юу хэлэх вэ? 

-Ардчилсан Монгол Улсад  айдас дагуулсан хууль бус үйлдэл  удаа дараа гарлаа. Мөн   улс төрийн хэлмэгдүүлэлт бий боллоо. Байсхийгээд нүүр амандаа хар маск зүүсэн хүмүүс бусдыг чирч гулд­ран авч явдаг, түүгээрээ нийгмийг айдас хүйдэст автуулахыг санаархаж байх шиг. Хэнийг айлгах гэж Монгол даяар битүү айдас, хүйдэс бий болгоод байна вэ. Үүнд хот, хөдөө­гийн  ээжүүд, эхчүүдийн сэтгэл зовниж, ямар нэгэн байдлаар эсэргүүцлээ илэрхийлэх нь зүйтэй гэж үзсэн. Тэдний дотор намын гишүүн, жирийн иргэн, ардчиллыг дэмжигч гээд янз бүрийн үзэл бодолтой хүмүүс бий. Биднийг нэгтгэж буй гол зүйл нь  түрүүнд миний хэлсэн  ардчилсан Ерөн­хий­лөгчтэй, хүмүүнлэг энэрэнгүй нийгмийг байгуулж яваа ардчилсан Монгол Улсад  маань  айдас дагуулсан хууль бус үйлдэл  удаа дараа гарсан явдал.  Тэр дотроо улс төрийн хэлмэгдүүлэлт гаарч, төрийн өндөр ал­буу­­дыг хашиж, эмэгтэй­чүүд, хүүхдүүдийн төлөө ихийг хийж бүтээж ирсэн Н.Энхбаярт хилс хэрэг тулгаж байгаад олон ээж дургүйцэж байна. Мон­голд бий болсон шударга бус  нөхцөл байдлын  эс­рэг  бид өөрсдийн чин сэтгэлээс нэгдэж тэмц­лийн хэлбэрээр  өлсгөлөнг  сонгосон.

-МАХН-ын байранд өлсөх болсон нь ямар учиртай вэ?

- Одоогийн байдлаар зургаан аймгийн төлөөлөл есөн эмэгтэй өлсгөлөн зарлаж, мөн бусдыгаа уриалж байна.  Бидний тэмцлийг дэмжиж дулаан байраар туслах газар ол­дохгүй бараг долоо хоног хайлаа. Хууль зүйн яамны дотор суулт хийх гэтэл хууль эрхзүйн хувьд  бо­ломжгүй гэсэн. Өвлийн хүйтэнд гадаа тэмцэл хийхэд ээжүүдийн эрүүл мэнд хохирох магадлал­тай. Ингээд МАХН-ын “Шударга индэр” буюу “Ард түмний индэр”  гэж нэрлэсэн хурлын заалыг нь үнэхээр шударга түмний индэр бол бид орно гэсээр энд өлсгө­лөнгөө эхлүүллээ. Энэ байр Сүхбаатар дүүрэгт харъяалагддаг учраас тус дүүргийн Эрүүл мэндийн төв, Цагдаагийн газарт албан ёсоор мэдэгдлээ өгнө. Биднийг эх орны өнцөг булан бүрээс олон ээж дэмжиж, хандаж бай­на. Өлсгөлөнд нэгдэ­хээр нэрээ ирүүлж байна. Цаа­шид өлсгөлөнгөө Ерөн­хий­лөгч Ц.Элбэг­доржийн гадаа болон Хууль зүйн яаманд үргэл­жүүлнэ. Эцэст нь нэг зүйлийг хэлэ­хэд биднийг Н.Энхбаяр гэж бүү хар. Бид өөрсдийн болоод  үр хүүхэд, тэднийхээ ирээ­дүй, өргөн олныхоо эрх ашгийн төлөө өлсч байна. Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс гэдэг ганц Н.Энхбаярт  ч биш  бид бүгдэд хамаатай гэдгийг санах хэрэгтэй.

Г.Шархүү:

ХҮНИЙ ЭРХ  ЗӨРЧИГДӨЖ БАЙГААД ЭЭЖҮҮД ЗОВНИЖ БАЙНА

-Та хаанаас ирэв. Ямар учраас өлсгөлөнд нэгдэх   болов? 

-Орхон аймгаас гур­ван ээж өөрсдийн зард­лаар  ирж өлсгөлөнд орол­цож байгаагийн нэг нь би. Үр  хүүхэд, ач зээ, хань маань биднийг дэмжиж зөв­шөөрс­нөөр энд ирсэн.  Ээжүүдийн энэ шийдвэр оны өмнөөс эхэлсэн гэж болно. Арванхоёрдугаар сарын 21-нд Монгол Ул­сын гурав дахь Ерөн­хий­лөгч Н.Энхбаярыг эмнэл­гээс дахин баривчилж ява­хыг хараад айж түгшсэн ээжүүд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнд хандан захидал бичсэн. Захидалд иргэний болоод улстөрийн  эрхийн тухай Олон улсын  пактад манай улс 1974  онд нэгд­сэнийг дурьдаж, түүнийгээ хэрэгжүүлэхгүй хүний эрх, эрх чөлөөг дур зоргоор зөрчиж байгааг жишээ, баримтаар тайл­бар­ла­сан. Тэрхүү пактын  “Харгис хэрцгий, хүний ёсноос гадуур, эсвэл нэр төрийг нь гутаан доромж­лон харьцаж, шийтгэхийг  хориглоно” гэсэн заалтыг манай улс илэрхий зөрчиж байна. Мөн Үндсэн хууль,  НҮБ-ын тунхаглалд бич­сэн хүн эрүүл явах эрхтэй, эрүүл мэндээ хамгаалуу­лах, эрүүл мэндийн туслал­цаа авах эрхийг маш ноцтой зөрчсөн.Тиймээс ээжүүд энэ байдлыг эсэргүүцэж байгаа юм. Бид одоо л энэ байдалтай тэмцэж өөрчилж засахгүй бол ирээдүйд үр хойч, ач зээ маань зовох юм байна гэхээс тайван сууж чадахгүй байна.

Т.Оюунцэцэг:

ХҮН ЧАНАР, ЁС ЖУДАГ АЛДАГДЛАА 

-Өлсгөлөн зарлах бол­сон шалтгааныг тань асууя. Ямар зорилго тавьж өлсч байна вэ?

-Улс оронд маань хү­ний эрх маш их зөрчигдөж байна. Энэ тухай ярихаар Н.Энхбаяр гэдэг хүнийг  хамгаалах гээд, түүний төлөө тэмцээд байгаа юм шиг ойлгогдож магадгүй. Учир нь одоогоор эрх, эрх чөлөө нь  зөрчигдчихөөд байгаа хүний нэг тэр. Ил гарч бидний хамгийн том жишээ, золиос  болж бай­гаа хүн бол Н.Энхбаяр юм. Нийт ард түмний эрх ашиг, Оюутолгой, Таван­тол­гойг 100 хувь ард түм­ний мэ­дэлд өгье гэж байр сууриа илэрхийлснийхээ төлөө тэр хүн хэлмэгдэж, өнөө хүртэл зориг шант­ралгүй   тэмцсээр  байна. Тэгэхэд монголчуудын зориг дутаж байгаа шүү дээ.   Түүний цаана хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөн асуудал ямар байдалд байна. Хүний эрхийг хэрхэн хүндэтгэж үзэж байна вэ. Ийм өргөн цар хүрээтэй асуудал байгаа учраас бид эхчүүдийн хувьд, ирээдүйд үр хүүхдийнхээ төлөө санаа зовнисондоо энэ алхмыг хийж байна. Үр хүүхэд байхгүй бол  гэр бүл үгүй. Түүнтэй адил ард иргэд үгүй бол Ц.Элбэг­дорж улсын  Ерөнхийлөгч гээд сууж байхгүй. Гэтэл төрийн тэргүүний зүгээс өнөөдөр иргэдээ гэх сэтгэл алга. Тэр хүн яаж иргэдээ эрүүл таатай орчинд   амьдруулах вэ, сэтгэл төвшин байлгах вэ, яаж хүн амаа өсгөх вэ  гэж санаа зовних ёстой улсын эцгийн хувьд. Гэтэл шалдар булдир  юм ярьж, амбиц хаагаад, нэг хүнийг тодруулбал өрсөлдөгчөө барьж авчихаад бах тав болгож, ямар ч хүнлэг чанар байхгүй, араатан шиг  авирлаж байгаад гайхаж байна. Монгол хүн хүн чанар, ёс жудгийг эрхэмлэж, бие биеэ, ахас дээдсээ хүндэтгэдэг уламжлалтай. Гэвч тэр бүгдийг   уландаа гишгэж, монгол хүний ямар ч  ёс зүй байхгүй  байгаад сэтгэл зовж байна. Бид төрд сонгож буй хүмүүсээ үнэхээр монгол хүн мөн үү гэж яс үндэс, угсаа гарлаас нь эхлээд монгол хүнийхээ төлөө ажиллаж чадах эсэхэд нь  шалгуур тавих хэрэгтэй юм. Төрд гарсан хүмүүс өөрдсийгөө ухаантай гэж үзэж байгаа бол өнөөдөр тэр ухаанаа гаргах хэрэгтэй байна.

-Шударга ёс дутагдаж байна гэлээ. Түүнийгээ  тодуулахгүй юу?

-Тухайлбал, Ерөн­хий­лөгч Ц.Элбэгдорж “Шу­дарга байцгаая” гэж уриалаад байдаг. Хэлэх,  хийх өөр. Би хувьдаа тэр хүнийг Монгол Улсад шударга ёс тогтоох гэж бус харин ч түүнийг утсгаж, алга бол­гох гэж гарч ирсэн  гэж боддог. Яагаад гэвэл, 2009 оны дөрөв­дүгээр сарын 19-нд төрийн тэргүүн иргэний танхим­даа ардчил­лынх­ныг цуглуулж үг хэлэхдээ “Өнөөдөр Монгол Улсад шударга ёс байсан бол би Ерөнхийлөгч болохгүй байсан” гэсэн. Түүнийг нь би иргэн хүний хувьд хоёр хувилбараар авч үзсэн. Эхлээд шударга ёс тогтоох  гэж гарч иржээ гэж бодсон. Дараа нь шударга ёс байхгүй учраас луйвардаад гараад иржээ гэж үзсэн. Гэвч өнөөдөр эхнийх нь нь бус дараагийнх нь хувилбар батлагдаж байна. Үнэхээр Ц.Элбэгдоржийг  гарч ирснээс хойш шударга ёс байна уу гэвэл үгүй. Харин ч устаж алга болж байна. Түүнийгээ ч өөрөө  шу­дарга ёс байхгүй болохоор нь би луйвардаад гарч ирсэн шүү гэж ард түмэн­дээ тухайн үед зарласан. Тэгэхээр чин сэтгэлээ тунхагласан Ерөнхий­лөгч­дөө энэ дашрамд баяр­лалаа гэдгээ дамжуулъя.