П.АМГАЛАН
Япон улсын Айчи-Нагояа хотод есдүгээр сарын 30-наас аравдугаар сарын 3-ныг хүртэл XX дах удаагийн Азийн наадам үргэлжилж байна. Тус спортын наадамд монголын жүдочид хүч сорьж буй. Наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -70кг-ын жинд У. Анужин хагас шигшээд шалгарлаа. Тэрэээр эхний учраа Киргизстаны Молдокулова Алинаг цэвэр ялж улмаар Узбекстаны Хуршида Раззокбердиэваг юүко үнэлгээгээр хожив. Ингэснээр хагас шигшээд Казахстаны Азхар Асхаттай барилдахаар боллоо.
Эх сурвалж:www.zms.mn