Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавес нэгдүгээр сарын 10-нд болох тангараг өргөх ёслолдоо оролцож чадахааргүй болжээ. Дэд ерөнхийлөгч Николас Мадуро Венесуэлийн парламентад энэ тухай уншиж танилцуулсан байна. Чавесийн хорт хавдрыг эмчилж байгаа Кубын эмч нар түүнийг ойрын үед Венесуэльд буцаж очихыг хоригложээ. Үүнтэй холбогдуулж Ерөнхийлөгчийн сонгуульд дахин ялалт байгуулсан У.Чавесийн тангараг өргөх ёслолыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байна.

У.Чавес тангараг өргөх ёслолдоо оролцохгүй бол Ерөнхийлөгчийн сонгуулийг дахин явуулахыг сөрөг хүчнийхэн шаардлаа. Ерөнхийлөгч ажлын байрандаа ирэлгүй удвал дахин сонгууль явуулах заалт Венесуэлийн хуульд байдаг бололтой.