ДЭМБ-аас вакцингүй иргэдийг гадаад руу аялахгүй байхыг зөвлөлөө

0
хуваалцах
184
үзсэн

Б.ОД

Ахмад настай болон 12-оос доош насны хүүхдүүдийг гадаад улс руу аялуулахгүй байхыг Эрүүл мэндийн яамнаас зөвлөлөө.

 Энэ тухай Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр "ДЭМБ-аас вакцинд хамрагдаагүй болон ахмад настай иргэдийг гадаад улс орон руу аялахгүй байхыг уриалсан. Манай улсын хувьд вакцинд хамрагдаагүй буюу 12-оос доош насны хүүхдүүд болон ахмад настнуудыг гадагшаа аялалд авч явахгүй байхыг зөвлөж байна. Хонгконгийн онгоцны буудлын тусгаарлах байранд тусгаарлагдаж байсан Омикрон халдвартай хүний эсрэг хаалганд байрлаж байсан хүн халдвар авсан тохиолдол гарсан. Энэ нь тус хувилбарын халдварлаж чадвар маш өндөр гэдгийг харуулж байгаа юм. Манай улсын нийт хүн амын 22 хувь нь, зорилтот бүлгийн буюу 18-аас дээш насны иргэдийн 37 хувь нь вакцины нэмэлт тунд хамрагдсан байна. Үүний үр дүнд халдварын тохиолдол ес болон аравдугаар саруудтай харьцуулахад 70 орчим хувиар буурлаа" гэв.

Эх сурвалж:www.polit.mn