З.БАТЦЭЦЭГ

Тувагийн зураач Ишкин Оглу, Буриадын дуучин Ринчин Дашицыренов нар хамтарсан бүтээл гаргаж, клип хийжээ. Ишкин Оглу хэмээх уран бүтээлийн нууц нэрээрээ алдаршсан Тувагийн Айдын Монгуш, Буриадын дуучин Ринчин Дашицыренов нар нутгийнхаа үзэсгэлэнт байдлын тухай "Ах аа, нааш ир" хэмээх хамтарсан дууг бичүүлжээ. Тэд энэ дууг буриад, тува, орос хэлээр дуулжээ. Мөн уран бүтээлчид энэ дуундаа клип хийлгэсэн байна.

Тус дууны клипэнд хоёр улсын байгалийн үзэсгэлэнт газрууд, Буддын шашны сүм хийдүүд, ариун дагшин газрууд, үндэсний спортын уралдаан тэмцээнүүдийг харуулсан байна.

Эх сурвалж: www.daily-baikal.ru