С.САРУУЛ

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт коронавируст халдварын 586 тохиолдол PCR шинжилгээгээр батлагджээ. Шинээр батлагдсан тохиолдлын

331 нь нийслэлд

255 нь орон нутагт бүртгэгдсэн тухай Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.

Түүнчлэн уг халдварын улмаас 13899 хүн гэрийн хяналтад, 6927 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Эмчлүүлж буй иргэдийг биеийн байдлаар нь ангилбал

хөнгөн 2759

хүндэвтэр 3130

хүнд 889

нэн хүнд 149 хүн байна.

Мөн хэвтэн эмчлүүлэгчдийн 240 нь жирэмсэн эх, 1407 нь хүүхдүүд байгаа юм. Харамсалтай нь архаг хууч өвчин болон КОВИД-19-ийн хавсарсан шалтгаанаар 21-80 насны таван хүн нас баржээ.

Эх сурвалж: www.polit.mn