Б.ОД

Гадаадын иргэн, харьяатын газар төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх, иргэдийн биечлэн ирэх ачааллыг бууруулах, үйлчилгээний шат дамжлагыг багасгах зорилгоор үйлчилгээгээ үе шаттайгаар цахимжуулж байна. Энэ хүрээнд бүх төрлийн визийн зөвшөөрлийн хүсэлтийг арванхоёрдугаар сарын 1-нээс цахимаар хүлээн авч эхлэхээр боллоо. 

Визийн зөвшөөрлийн хүсэлтийг яаралтайгаар ажлын гурав хоног, энгийнээр ажлын тав хоногт багтаан шийдвэрлэнэ. 

Цахимаар визийн зөвшөөрөл хүсэхдээ: 

  1. https://immigration.gov.mn/mn/ хандана
  2. “Визийн зөвшөөрөл” хэсэг рүү нэвтэрч, тухайн иргэний ирэх хугацаа, зорилгод тохирсон ангиллыг сонгоно 
  3. Мэдээлэлтэй танилцаж, “Цахимаар үйлчилгээ авах” хэсгийг дарна 
  4. Цахим үйлчилгээний системд бүртгүүлж, нэвтрэх эрх үүсгүүлнэ 
  5. Бүрдүүлсэн баримт бичгээ зааврын дагуу оруулж, хүсэлтээ илгээнэ
  6. Визийн зөвшөөрлийн дугаарыг бүртгэлтэй утасны дугаарт мессежээр илгээнэ.

 Эх сурвалж:www.polit.mn