Э.Өнөр

Замын цагдаагийн газар нөгөөдөр “Нээлттэй өдөр”-өө зохион байгуулна. Энэ үеэр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, жолооны үнэмлэхийн хугацаа дууссан иргэдийг “Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодохын  хор уршиг” сургалтад хамруулж, замын хөдөлгөөний дүрмийн шалгалт авах юм байна. Жолоо барих эрхээ хасуулсан жолооч энэ шалгалтад тэнцвэл үнэмлэхийг нь олгохоор болжээ. Шалгалтыг хоёр удаа 12.00, 15.00 цагт авах юм байна.