С.САРУУЛ

Монгол Улсын хилийн гол боомтуудын нэг БНХАУ-ын Эрээн хотод аравдугаар сарын 14-нд Covid-19 халдвар бүртгэгдэж сургууль, цэцэрлэг болон бусад байгууллагын үйл ажиллагааг зогсоож, бүх нийтийн шинжилгээнд хамруулах болсонтой холбогдуулан боомтоор нэвтрэх хөдөлгөөнийг  хязгаарлаад байгаа. Тэгвэл Эрээн хотод өнгөрсөн 24 цагт COVID-19 халдварын хоёр тохиолдол нэмэгдэж  нийт халдварын тохиолдлын тоо 14 болсон байна. Мөн Алшаа болон Хөххотод тус тус халдварын нэг тохиолдол шинээр нэмэгдсэн байна.

Эх сурвалж: www.polit.mn