Ч.ЗОТОЛ

Монгол Улсын их, дээд сургуульд суралцаж буй  шилдэг есөн оюутан,  оюутны холбоо, зөвлөлийг шалгаруулан  “Эрдмийн хонх”  тэргүүн дээд шагнал болох  цом, хүндэт өргөмжлөл олгох ёслолыг “Нийгмийн ардчилал” Монголын оюутны Холбооноос ирэх сарын 7-нд хийнэ.

Шилдгүүдийг  нийгэм, олон нийт, хүмүүнлэгийн, техник технологийн, спортын% соёл, анагаах ухааны гэхчлэн 10 чиглэлээр тодруулна.  Харин шалгуур нь монгол оюутны нэр хүндийг улс орон, тив дэлхийн хэмжээнд гаргасан, суралцаж буй мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэн судлагаа шинжилгээ хийдэг,  манлайлан эерэг үлгэр дууриалал үзүүлдэг, шинэ биет бүтээл гаргасан байх гэхчлэн тодорхой зааж өгчээ. Нэр дэвшүүлэхэд  сургуулийн захиргаа, оюутны байгууллага болон хувь оюутан өөрийн нэрээ дэвшүүлж болно. Нэр дэвшүүлж буй үндэслэл, холбогдох материалыг namokh.mn@gmail.com хаягаар илгээх юм байна.

Материал хүлээн авах сүүлийн хугацаа: Энэ сарын 30-ны өдрийн 18:00 цаг хүртэл

Шалгаруулалт: Шүүгчдийн бүрэлдэхүүн ирүүлсэн материалуудаас салбар тус бүрд шилдэг оюутныг шаргаруулан ирэх сарын 7-нд  Төрийн ордны их танхимд зохион байгуулагдах “ЭРДМИЙН ХОНХ” Монгол оюутны тэргүүн дээд шагнал гардуудах ёслолын арга хэмжээн дээр  шагналыг гардуулна.

Дэлгэрэнгүй мэдээллийг:  “Нийгмийн Ардчилал” Монголын оюутны холбооны фейсбүүк хуудас болон 9904 5810, 99330509 дугааруудаас авах боломжтой.

Эх сурвалж: Polit.mn