Б.ДОЛЖИНЖАВ

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

Сангийн сайд Б.Жавхлан энэ хуулийн төслүүдийг танилцууллаа. Тэрбээр "Алсын хараа 2050, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Хуримтлалтай хүүхэд арга хэмжээ хэрэгжүүлж, хүүхдийн хуримтлал бий болгоход шаардагдах тогтолцоог бүрдүүлнэ гэж заасан.Хуримтлалтай хүүхэд хөтөлбөрийг Ирээдүйн өв санд төвлөрөх тухайн жилийн орлогыг арилжааны банкан дахь хүүхдийн нэрийн дансанд хуримтлал хэлбэрээр байршуулахаар төлөвлөж, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Уг төсвийг нэгдсэн төсвийн бүрэлдэхүүнд хамааруулах зорилгоор Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсрууллаа.Мөн  орон нутгийн хөгжлийн сангийн эх үүсвэр, зарцуулалтын хуваарилалтад зарим өөрчлөлт оруулахаар тус хуульд тусгасан" гэж ярилаа.

Эх сурвалж:www.polit.mn