Б.ОД

Орон сууцны найман хувийн хүүтэй ипотекийн зээлийг Цар тахлын тухай хуультай холбоотойгоор 60 хувийг нь Монголбанк эх үүсвэрээрээ санхүүжүүлж байгаа. Энэ хөтөлбөр 2022 онд үргэлжлэх бөгөөд 2023 онд Засгийн газарт шилжүүлнэ гэдгийг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдээллээ. 

Цар тахлын хуультай холбоотойгоор 2020 оны хоёрдугаар улирлаас ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн зээлийн төлөлтийг хойшлуулсан бөгөөд 2021 оны эцэс хүртэл хэрэгжинэ. Харин энэхүү шийдвэртэй холбоотойгоор жилд эргэн төлөлтөөр бүрддэг 300-400 тэрбум төгрөг 1.5 жил тасалдаж байгааг тэрбээр тодотгов. 

Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 2021 оны эхний долоон сард Монголбанк болон банкны эх үүсвэрээр нийт 554.4 тэрбум төгрөгийн зээлийг 7470 өрхөд олгожээ.  

Эх сурвалж:www.polit.mn