С.САРУУЛ

Мэргэжлийн хяналтын байгууллагаас улсын хэмжээнд вакцинжуулалтын гурван цэгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхэд вакцины хүйтэн хэлхээний тоног төхөөрөмж дутуу, цэгийн зохион байгуулалт, цэвэрлэгээ халдваргүйтгэл хангалтгүй зөрчил дутагдал илэрсэн байна.  Түүнчлэн орон нутагт, сумдын вакцинжуулалтын цэгт задалснаас хойш вакцинжуулалтад хэрэглээгүй шалтгаанаар 136 хүн тун вакцин устгасан байна.

Улсын хилээр 930 тээврийн хэрэгслээр орсон 917 жолооч, зорчигчид эрүүл мэндийн тандалт хийж, энгийн горимоор нэвтэрсэн 65 зорчигчоос коронавируст халдвар илрүүлэх ПГУ шинжилгээ авч нэвтрүүллээ. Улсын хилээр гарсан 737 тээврийн хэрэгсэлд халдваргүйжүүлэлт хийж, 1110 жолооч, зорчигчид эрүүл мэндийн тандалт хийсэн байна.

Алтанбулаг боомтоос Улаанбаатар хот дахь гүний гаалийн Ти Ай Ложистик, Интердесижн дэх терминалдиудад 19 тир автомашинаар 257.8 тн бараа бүтээгдэхүүн /13.7 тн боловсруулсан хүнсний бүтээгдэхүүн, 20.1 тн гахайн мах, 70.6 тн гоо сайхан, ахуйн бараа, 125.7 тн сэлбэг хэрэгсэл, түүвэр бараа зэрэг/ тээвэрлэгдэн ирснийг журмын дагуу хүлээн авч, халдваргүйжүүлэлтийг хийлгэж, жолооч, ачаа бараа, ажиллагсдад халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн ажиллалаа.Улаанбаатар хотын гүний гаалийн хяналтын бүсэд 40 аж ахуйн нэгжийн 1173.92 тн түүхий эд, бараа бүтээгдэхүүн /979.8 тн бүх төрлийн боловсруулсан хүнс, 20.2 тн мал эмнэлгийн гаралтай бүтээгдэхүүн, 104 тн ургамлын гаралтай бүтээгдэхүүн, 8 тн эм эмнэлгийн хэрэгсэл, 61.77 тн гоо сайхан ахуйн бараа зэрэг/ импортлогдсоныг хилийн хяналтад хамруулан, хилээс чөлөөлсөн байна.

Эх сурвалж: www.polit.mn