З.БАТЦЭЦЭГ 

Коронавирусын цар тахлын эсрэг эрх баригчдын явуулж буй бодлогод сэтгэл дундуур байгаа олон мянган иргэн энэ сарын 2-нд Бразилийн том хотуудын гудамжинд гарч, ернхийлөгч Жаир Болсонаруг огцрохыг шаардав. Энэ тухай “France 24” мэдээлж байна. Рио-де-Жанейро, Сан-Паулу болон бусад хэд хэдэн хотын гудамжинд олон нийтийн эсэргүүцлийн жагсаал болсон. Энэ эсэргүүцлийг сөрөг хүчний нам, үйлдвэрчний эвлэлүүд зохион байгуулсан гэж тэмдэглэжээ. Бразилийн ерөнхийлөгчийн нэр хүнд эрчимтэй унаж байгаа гэж ВВС мэдээлж байна. Тус лсын иргэд түүний COVID-19 цар тахлын эсрэг явуулж буй бодлогод сэтгэл дундуур байгаа юм. Одоогийн байдлаар тус улсад 600 мянга гаруй хүн вирусын улмаас нас баржээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.4 № 194 (6671)