С.САРУУЛ

Манай улсад сүүлийн долоо хоногт шатахуун тасалдаж, хомсдол үүсээд байгаа. Эхний ээлжийн 20 тонн шатахууныг өчигдөр орой 17:00 цагт хойд хөршөөс хүлээж авсан. Тэгвэл УУХҮЯ-ны мэдээллээр энэ сарын 27-30-ны өдрүүдэд ОХУ болон БНХАУ-аас манай улсад 9750 орчим тонн АИ92 автобензин нийлүүлнэ.  Энэ нь Монгол Улсын АИ92 автобензиний ердийн хэрэглээний найм хоногийн нөөц юм.

Эх сурвалж: www.polit.mn