COVID-19: 3361 тохиолдол батлагдаж, маш хүнд 395 хүн байна

0
хуваалцах
199
үзсэн

С.САРУУЛ

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 3361 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 283956 болж нэмэгдэв.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд

1540 нь нийслэл хотод,

1821 нь орон нутагт бүртгэгджээ.

Мөн хугацаанд 5286 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ. Харин коронавируст халдварын улмаас 21-80 гаруй насны 13 хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна. Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийтдээ 1086 хүн эндээд байгаа юм.

Халдварын улмаас улсын хэмжээнд 22204 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 66345 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

Хөнгөн – 12702

Хүндэвтэр- 7004

Хүнд – 2103

Маш хүнд – 395 хүн байна.

Эх сурвалж: www.polit.mn