С.САРУУЛ

Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын тайланг Үндэсний аудитын байгууллагаас хянаж, дүгнэлтийг олон нийтэд мэдээлж байна. Тухайлбал, нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын тайлангаар 6.407.1 сая төгрөгийн орлого бүрдүүлж, тайлагнаснаас 6.406.3 сая төгрөгийн мөнгөн хандив, 0.8 сая төгрөгийн мөнгөн бус хандив байна.

Сонгуульд 2956 иргэн 0-1.0 сая хүртэл дүнтэй нийт 581.2 сая, 2.444 иргэн 1.0 сая ба түүнээс дээш дүнтэй нийт 4.818.9 сая төгрөгийн мөнгөн хандивыг тус тус өгсөн байна. Хуулийн этгээдээс 12 аж ахуйн нэгж, байгууллага 0-2.0 сая хүртэл дүнтэй нийт 5.4 сая, 17 аж ахуйн нэгж байгууллага 2.0 сая ба түүнээс дээш дүнтэй нийт 179.0 сая төгрөгийн мөнгөн хандивыг өгчээ. Нэр дэвшигчид сонгуулийн үйл ажиллагааны зардалд нийт 6.690.3 сая төгрөг зарцуулжээ.

Эх сурвалж: www.polit.mn