Б.ОД

Орон нутагт бүртгэгдсэн халдвар өнөөдрийн байдлаар нийт 124234 болоод байна.Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 2543 хүн шинээр халдвар авснаас 1201 нь орон нутагт бүртгэгджээ.

Шинээр илэрсэн халдварын тохиолдлыг аймаг тус бүрээр нь харвал  мягмар гарагт Дундговь аймагт хамгийн олон буюу 297 хүн шинээр халдвар авчээ. Ингэснээр тус аймагт бүртгэгдсэн нийт тохиолдол 4065 болж нэмэгдлээ.Тодруулбал, 46981 хүн оршин суудаг тус аймгийн 8.6 хувь нь COVID-19-ийн халдвараар өвчилсөн байна.

Түүнчлэн Булган аймагт 113 тохиолдол шинээр илэрсэн бол Завхан аймагт халдвар нэмэгдээгүй байна. Харин бусад аймагт 100-аас доош тохиолдол бүртгэгджээ.

Эх сурвалж:www.polit.mn