Д.ДАРАМБАЗАР

Монгол цэргийн музейд цэргийн амьдралыг харуулсан тусгай буланг нээжээ.  Хугацаат цэргийн алба хаагчдын өдөр тутамдаа хийдэг зүйлсийг өөрийн гараар хийж үзэх нээлттэй боломжийг үзэгчдэд олгосон аж.

Дөрвөлжин шоо мэт ирмэг гарган цэргийн хуарангийн ороо хураах, захны даавуу, мөрдэс хадах, хөлөө ороох гэх мэт зүйлсийг өөрийн биеэр хийж үзэхээс гадна үе үеийн цэргийн дүрэмт хувцаснаас сонгон өмсөж дурсгалын зураг татуулан өөртөө үлдээх боломжтой юм.  Мөн хүүхэд, залуусын сонирхлыг татахуйц буудлагын тийрийг боловсролын танхимдаа ажиллуулж буй. Буудлагын тийрэнд хоёр төрлийн буугаар буудах ба зориулалтын зөөлөн сумаар буудна. Иргэдийн аюулгүй байдлыг бүрэн хангасан гэдгийг музейн холбогдох албаны хүмүүс мэдээллэв.

Эх сурвалж www.polit.mn