Б.ОД

Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан  өнөөдөр  боллоо. Хуралдаанаар олонхын санал авсан Дашбалбарын Гангабаатарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрийг нь дэвшүүлж, Монгол Улсын Их Хуралд санал болгохоор тогтжээ.

Мөн "Үндсэн хуулиас бусад хуулийн албан ёсны тайлбар гаргах асуудлыг хэлэлцэх" дэгийг тусгайлан тогтоож, нийт шүүгчийн хуралдааны дэгд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэн батлав.

Үүнээс гадна хуралдаанаар Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын нэг гол зохицуулалт болох Шүүхийн шийдвэрийг боловсруулах аргачлал, журмыг хэлэлцэн баталжээ.

Эх сурвалж:www.polit.mn