Б.ДОЛЖИНЖАВ

“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2021” нэгдсэн худалдаа Төв цэнгэлдэх хүрээлэнд тав дахь өдрөө үргэлжилж байна.Энэ үзэсгэлэн худалдаанд нийт 310 гаруй аж ахуйн нэгж, 140 орчим иргэн оролцож, бүтээгдэхүүнээ борлуулж байна.
Цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан гар ариутгагч, Монголын уламжлалт Мана 4, Норов 7 тан үйлдвэрлэн хэрэглэгчдэд нийлүүлж буй “Одь-тан” компани Жижиг, дунд үйлдвэрийн газраас зээл авч 20 ажлын байр бий болгосон байна.
Хүнсний ногоочид Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжүүлж байгаа төсөлд хамрагдан хоршоо хэлбэрээр ажиллаж, энэ жил хураан авсан ургацаа нийслэлчүүдэд борлуулав. Монгол ногоо төслийн хүрээнд саримс, байцаа, сонгинын тариалалт нэмэгдсэн, энэ хавар ногоочдод үрийн үнийг 80 хувь хөнгөлсөн нь том дэмжлэг болжээ.Энэ жил төмсийг 100 хувь, хүнсний ногооны 60 хувийг дотоодоосоо хангана. 

Эх сурвалж:www.polit.mn