Б.ОД

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 20-23-нд АНУ-ын Нью-Йорк хотноо ажиллаж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд оролцохоор тус хотод очжээ.НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлж, Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ.

Тэрбээр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч А.Штайнер болон зарим улсын төр, засгийн тэргүүнтэй хоёр талын уулзалт хийнэ.

НҮБ-ын төв байранд болох Ерөнхий Ассамблейн чуулганд оролцож буй төр, засгийн тэргүүн нарыг хүндэтгэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш угтах арга хэмжээнд оролцоно.Энэ удаагийн чуулганы хуралдааныг Мальдив улсын Гадаад хэргийн сайд Абдулла Шахид даргалж байна.

Цар тахлын улмаас энэ удаагийн чуулганд 71 орны Ерөнхийлөгч, 34 орны Ерөнхий сайд биечлэн оролцохоор иржээ.НҮБ-ын төв байрны гадна талбайд гадаадын төлөөлөгчид болон АНУ-ын иргэдээс коронавирусын халдвар илрүүлэх PCR шинжилгээний цэгийг шинээр байгуулан, ажиллуулж байна.

Эх сурвалж:www.polit.mn