Б.ОД

Сонгинохайрхан дүүргийн Жишиг эмнэлэг 2021 оны гуравдугаар сараас үйл ажиллагаагаа эхлүүлсэн.Тус эмнэлэг нь амбулаторийн 28-29 нэр төрлийн тусламж үйлчилгээг үзүүлэхийн сацуу хэвтүүлэн эмчлэх 365 ортой юм. Гэвч сувилагч дутагдаж байгааг тус эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Д.Сүнжидмаа  хэлэв.

Тэрбээр "Зах зээлээс эмч нараар хангаж  байгаа боловч сувилагч нар дутагдаж байна. Манай эмнэлэг хэдий сайхан барилга, тоног төхөөрөмжтэй ч алслагдсан учир сувилагч ирж ажиллах нь хангалтгүй байна. Мөн нийт ажилтнуудын маань 60-70 хувь нь залуу эмч, ажилтан. Иймд гадаад харилцаагаа сайжруулж, Тайванийн эмнэлэгтэй гэрээ байгуулан, шат дараатайгаар мэргэшүүлж, дадлагажуулахаар болсон" гэв.

 Эх сурвалж:www.polit.mn