Б.ДОЛЖИНЖАВ

Улирлын томуугийн эсрэг вакцинаар жирэмсэн эх, 2-11 насны хүүхдүүдийг дархлаажуулах аян өнөөдрөөс эхэлж байна. “Томуугаас сэргийлье” уриатай энэ аян энэ сарын 22-ныг хүртэл 10 хоног үргэлжилнэ. 

БНСУ-д үйлдвэрлэсэн “GCFLU” гурван цэнт томуугийн эсрэг вакцинд нийслэлийн 160 мянга гаруй хүүхэд, 10 мянга гаруй жирэмсэн эх хамрагдах юм. Мөн заавал хийх товлолын дархлаажуулалтаас хоцорсон 0-15 насны хүүхдийг энэ үеэр нөхөн дархлаажуулах боломжтой. 

 Эх сурвалж:www.polit.mn