Т.САЙХАН

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Цагаан бэлчир багийн “Тариаллагын нуур” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 74 км-т/ 2021 оны наймдугаар сарын 23-ны өдөр буюу өнөөдөр өглөөний  04:37 цагт 5.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. 

Газар хөдлөлтийн улмаас иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, ямар нэгэн хохирол учраагүй гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

2021 он гарсаар улсын хэмжээнд 3.5 магнитуудаас дээш газар хөдлөлтийн чичирхийлэл 261 тохиолдол бүртгэгдсэн байна. 

Эх сурвалж:www.polit.mn