Нөхөн сонгуульд оролцох нам, эвсэлд батламжийг нь гардуулав

0
хуваалцах
194
үзсэн

Т.САЙХАН

УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрог буюу Хэнтий аймаг, Сонгинохайрхан дүүрэгт явуулах нөхөн сонгуулийг ирэх аравдугаар сарын 10-нд явуулахаар товлосон. Уг сонгуульд МАН, Үнэн ба зөв нам, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам, Дэлхийн монголчууд нам, Гэр хороолол хөгжлийн нам, "Зөв хүн-Электорат" эвсэл, АН, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Ард түмний олонхийн засаглал нам, Иргэний зориг ногоон нам оролцохоо илэрхийлж Сонгуулийн ерөнхий хороонд материалаа хүргүүлсэн юм. 

Сонгуулийн ерөнхий хороо УИХ-ын нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ ирүүлсэн нам, эвслийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Сонгуулийн ерөнхий хороо материалаа ирүүлсэн есөн нам, нэг эвслийн холбогдох баримт бичгийг энэ сарын 9, 10-нд хүлээн авч, нягтлан шалгаад өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн байна. Улмаар дээрх есөн нам, нэг эвслийг УИХ-ын 18, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуульд оролцуулахаар бүртгэж, батламжийг нь гардуулжээ.

Нөхөн сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчид нь нэр дэвшүүлэх ажиллагааг УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу энэ сарын 26-наас эхлүүлж, долоо хоногийн хугацаанд буюу есдүгээр сарын 1-ний дотор явуулах юм.

Эх сурвалж:www.polit.mn