Т.САЙХАН

Засгийн газар өнөөдөр /08.04/ хуралдаж, ирэх сарын 1-нээс хичээлийн шинэ жилийн эхлүүлэх шийдвэр гаргажээ. Энэ талаар БШУ-ы сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өглөө. Тэрбээр "2021-2022 оны хичээлийн шинэ жилийг эхлүүлэх үүрэг даалгавар авлаа. Өнгөрсөн хоёр  жилийн хугацаанд халдварын улмаас манай улс бусад улс орнуудын адил хичээл сургуулиа хаасан. 2019-2020 онд нийт хичээлийн 75 өдөр нь хаалттай буюу 47 хувь нь хаалттай. 2020-2021 оны хичээлийн шинэ жилд танхимаар хичээллээгүй. Тодруулбал, 62-68 хувийн боломжоо алдсан байна. Үүнээс үүдэж олон том хохирол, гарз, эрсдэл үүссэн. Зөвхөн манай улсад бус дэлхий дахинд үүссэн эрсдэл. Нийт  гурван хүүхдийн хоёр нь хоцрогдолтой байна гэх тооцоо судалгаа гарч байна" гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn